Монголын тухай дэлхий дахинаа

Монгол улс ирэх 2020 онд Японы нийслэл Токио хотноо болох Олимпийн наадмын үеэр анх удаа улс орноо сурталчлан таниулах зорилготой зочны өргөө ажиллуулна.

“Зочны өргөө” байгуулах санаачлагыг Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Баттүшигийн Батболд санаачлан, Токио хотын цамхагийн дэргэд байгуулахаар төлөвлөж байна.

Токиогийн цамхаг нь Эйфелийн цамхагтай төстэй, Японы нийслэлийн гол нүүр царай болсон өндрөөрөө хоёрт ордог байгууламж юм. Токиогийн Олимпийн наадмын үеэр Монгол улсаа сурталчлан таниулах зорилгоор “зочны өргөө” ажиллуулах санаачлагыг Японы сумо бөхийн нэртэй бөх Хакухо дэмжиж байна.

Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Батболд “Токио-2020” Олимпийн наадмын зохион байгуулах Хорооны дарга Йоширо Моритай уулзаж, дээрх санал санаачлагаа танилцуулах юм.

Монгол улс Олимпийн наадамд 1964 оноос эхлэн оролцож байжээ. Тухайн жил Олимпийн наадам Японы нийслэл Токио хотноо болж байсан юм.

Эх сурвалж: https://www.insidethegames.biz