Монголын тухай дэлхий дахинаа

Монгол улс Хятад улсад сүүлийн 10 сарын хугацаанд экспортолсон нүүрний нийлүүлтээсээ 2,75 тэрбум ам. долларын ашиг олжээ. Энэ талаар Монголын Гаалийн албанаас гаргасан тайланд дурьдсан байна.

Зүүн Азийн улс орон нийтдээ өнгөрсөн 1-р сараас 10-р сар хүртэлх хугацаанд зөвхөн Хятад улс руу гэхэд өнгөрсөн жилийнхээс 1,4 сая тонноор илүү нүүрс гаргажээ.

Нүүрс нь Монгол улсын гадагш нь экспортолдог гол бараа бүтээгдэхүүний нэг юм. 2019 онд Монгол улс гадны улс орнууд руу нийтдээ 36,5 сая тонн нүүрс экспортолжээ.

Монгол улс цаашлаад жилд гадагш нь гаргах нүүрсний хэмжээгээ 40 сая тонн болгон нэмэгдүүлэх зорилт тавьжээ.