Монголын тухай дэлхий дахинаа

Эртний хүмүүс Монгол улсын одоогийн нутаг дэвсгэр дээр бидний өнөөдрийг хүртэл ойлгож байсан цаг хугацаанаас бүүр эрт дээр үед суурьжээ. Олон улсын археологийн багийнхан эртний нэн ховор олдвор олж, Евразийн тал газраар хүмүүс одоогоос 45 сая жилийн өмнө нүүдэллэн, шилжин суурьшиж байсан болохыг тогтоожээ.

Энэ нь өнөөдрийг хүртэлх ойлголтоос 10 мянган жилээр өмнөх цаг үе болж байгаа юм. Энэ талаар Nature сэтгүүлд бичжээ. Олон улсын археологийн багийнхан 2011-2016 оны хооронд Хангайн уулс, Сибирь болон Монголын хойд нутаг, Толбор голын сав дагуух нутгаар хайгуул шинжилгээний ажил явуулжээ. Энэхүү ажлын дүнд 826 нэгж эртний эдлэл хэрэглэл олсон байна. Эдгээр нь Сибирь болон Хятадын баруун хойд хэсгээс өмнө нь олдож байсан чулуун зэвсгийн үеийн эдлэл хэрэглэлтэй төстэй байгаа юм.

Хэдийгээр эртний хүний шарил олдоогүй ч эдгээр хэрэглэлүүд нь Сибирьт амьдарч байсан анхны хүмүүс болох Homo sapiens төрөлд багтаж байна. Энэ нь эртний хүмүүс Африк тивийг орхин нүүдэллэснээс хойш 15 мянган жилийн дараах он цагт хамаарагдаж байгаа юм.