Үлгэр жишээ Санда Алдасс: Гурван хүүхдийн ээж, Олимпын тамирчин

Спорт

Серийн иргэний дайнаас дүрвэсэн Алдасс Нидерландад шинэ амьдралаа эхэлсэн. Тэрээр бүх бэрхшээлийг үл хайхран Олимпын наадамд анх удаа оролцож байна.

Гурван хүүхдийн ээж, Сирийн иргэнийн дайны дүрвэгч Санда Алдасс одоо Олимпын наадамд албан ёсоор оролцож буй тамирчин болсон байна.

6 жилийн өмнө Сириэс Нидерланд руу дүрвэсэн тэрээр Даваа гарагт жүдогийн эх орны нийслэл Токиод Ниппон Будокан дэвжээнд барилдаанаа эхэлсэн.

Түүний өрсөлдөгч нь Сербийн жүдоч Marica Perisic хүүхэд байхаасаа буюу 10 жилийн өмнөөс жүдогоор хичээллэсэн хүчтэй тамирчин юм, түүнд 1:31 харьцаагаар ялагдал хүлээсэн байна.

Хэдий тэрээр Токиогийн олимпоо эхний барилдаанд өндөрлүүлсэн ч сая сая дүрвэгсдийг төлөөлөн дэвжээнд гарсан нь өөрөө бахархал юм. 

Эх сурвалж: Olympics.com