Монголын тухай дэлхий дахинаа

ЮНЕСКО-гийн ивээл дор болдог Залуучуудын “Green games” буюу спортын ногоон тэмцээн уралдааныг эх орондоо хүлээн авч, зохион байгуулна. Энэ талаар Тайландын Бангкок хотноо болсон Азийн Олимпийн хорооны бүс нутгийн чуулганаар тогтжээ.

НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёл урлагийн байгууллагаас дэмжигдсэн спортын наадмыг Монгол улсын засгийн газар, Монгол дахь ЮНЕСКО-гийн салбар, Монгол улсын Үндэсний Олимпийн хорооноос дэмжин хамтран зохион байгуулахаар тогтсон байна.

“Ногоон наадам” Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх 2020 оны 9-р сарын 13-19-ний хооронд зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Монгол улсад зохион байгуулахаар төлөвлөөд байсан “Азийн хүүхдийн спортын 7-р наадам”-ыг цуцалжээ.  

Олон улсын залуучуудын спортын ногоон наадамд НҮБ-ын гишүүн 195 улс орны 18 нас хүртэлх өсвөрийн тамирчид нээлттэй оролцох боломжтой юм.