Монголын тухай дэлхий дахинаа

Улаанбаатар хотын захиргаа Монголын нийслэлд хар шороо олборлохыг хоригложээ. Энэ талаар Хятадын Синьхуа агентлаг албан ёсны сайтдаа онцолсон байна. 

Монгол улсын 3.2 сая хүн амын талаас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хот хөгжихийн хэрээр хар шорооны олборлолт эрс нэмэгдсэн байна. Үүний үр дүнд нийслэлийн нутаг дэвсгэрт хар шороог олборлох боломжгүй болжээ. Тиймээс хотын хэмжээнд хар шороо олборлохыг хориглосон байна. Хориг 2020 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхлээд гурван жилийн хугацаанд үргэлжлэх юм.  Дашрамд дуулгахад хар шороо нь шим тэжээлээс хамааралтай ихэнх ургамлыг ургуулахад тохиромжтой юм байна.