Монголын тухай дэлхий дахинаа

2022 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ний урьдчилсан шатны шалгаруулалтын F хэсгийн тоглолт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо болж, Киргиз болон Монголын шигшээ багууд тоглолоо.

Киргизийн баг тоглолтын туршид санаачлагыг гартаа авч байсан хэдий ч тэмцээний 57 дахь минутад Монголын хөлбөмбөгчид пенальти цочиж, Киргизийн багийн Валерий Кичин Оюунбаатарын Мижиддоржийн эсрэг алдаа гаргаснаар эзэн баг 11 метрээс бөмбөг цохих эрхтэй болжээ. Монголын багийн Норжмоо Цэдэнбал 11 метрийн цохилтыг амжилттай цохиж, багтаа 1 оноо авчирсан байна.

Хоёр багийн тоглолт ихэд өрсөлдөөнтэй болж, Киргизийн шигшээ багийнхан Монголын баг тамирчдыг 2:1-ийн харьцаагаар буулган авч, хэсэгтээ 2-рт жагссан байна. Тэмцээний эхний хагаст Киргизийн баг идэвхтэй тоглолт үзүүлж хоёр оноо авсан хэдий ч хоёрдугаар хагаст хаалгандаа бөмбөг алдсанаар онооны харьцаа 2:1-ээр өндөрлөжээ.

Улмаар F хэсэгт дараах байдлаар багууд жагсаад байна.

Япон 3 тоглолтын дараа нийт 11 гоолоор 6 оноотой хэсгээ тэргүүлж , араас нь Киргизийн баг 9 гоол, хаалгандаа 2 бөмбөг алдаж 6 оноогоор хэсэгтээ 2-рт жагсаад байна.

Тэгвэл F хэсгийн 3-рт хоёр гоол хийж, хаалгандаа 3 бөмбөг алдсан Тажикистаны баг 6 оноотойгоор жагсч байгаа бол Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2 гоол, 9 алдаатайгаар 3 оноо авч хэсэгтээ 4-рт оржээ.

Хамгийн сүүлд Мьянмарын баг гурван тоглолтын туршид 0 гоол, хаалгандаа 10 бөмбөг алдаж 0 оноотойгоор хэсгийнхээ сүүлийн байранд жагсаад байна.