Монголын тухай дэлхий дахинаа

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 10-р сарын 15-нд Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Азийн бүсийн багийн ээлжит тэмцээн болно. Улаанбаатарт Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ баг Киргизийн багтай тоглох юм.

Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ баг чансаагаараа ФИФА-д 183-р байранд жагсч байгаа юм. Дэлхийн аваргын бүсийн сонгон шалгаруулалтын тэмцээнд Монголын баг Мьянмарын багийг 1:0-ийн харьцаагаар буулган авч, Тажикистанд 0:1-ээр хожигдон, Японы багтай нутагт нь 6:0-ээр хожигдоод байгаа юм. Монголын баг Азийн бүсийн урьдчилсан тэмцээнүүдэд F хэсэгт 4-р байранд жагсч байна.

Киргизийн хөблөмбөгийн шигшээ багийн хувьд 2019 онд Азийн аваргын тэмцээний финалд анх удаа оролцож, тэмцээний плэй-оффд үлдэж байжээ. Киргизийн баг Азийн бүсэд Хятад улстай тоглон 1:2-оор, Өмнөд Солонгостой 0:1-ээр хожигдон, 3 дахь шатанд Филиппины багийг 3:1-ээр буулган аваад байгаа юм.