Технологи

Хятад улс энэ амралтын өдөр “Бэйдоу-3” төслийн хүрээнд дэлхийн тойрог зам руу нэмж хоёр сансрын хиймэл дагуул хөөргөжээ. 

Бэйдоу системийн 50 болон 51 дэх хиймэл дагуулыг сансрын пуужин зөөгч Чанжэнь-3B хөлгийн тусламжтайгаар Сычуань дахь сансрын нислэгийн төвөөс амжилттай хөөргөсөн байна.

Хятадын сансрын мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар “Бэйдоу-3” холбоо харилцааны төслийн хүрээнд хөөргөсөн хиймэл дагуулуудыг дэлхийн тойрог замд байршуулах юм. Хөлгийг хөөргөөд 3 цагийн дараагаар хиймэл дагуулууд заагдсан өндөрт гарч, дэлхийн тойрог замд байршин, туршилтын сигналаа өгч эхэлжээ.