БНЭУ, ТУСГААР ТОГТНОЛЫН БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ

Үйл явдал

БНЭУ тусгаар тогтнолоо олж авсны 75 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Энэтхэгийн ард түмэн энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнолын төлөө амь бие хайрлалгүй тэмцэж явсан баатарлаг үйлстнүүдээ нэхэн дурсч, цаашид эх орныхоо эв нэгдэл, тусгаар байдлыг сахин хамгаалах болно гэдгээ илэрхийлсэн байна.

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди улсынхаа Тусгаар тогтносны баярын өдрийг тохиолдуулан хийсэн мэдэгдэлдээ өнөөдөр хүн төрөлхтөний өмнө нүүрлээд байгаа цар тахлын аюул гамшигтай тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдал, цагдаа хүчнийхэндээ талархлаа илэрхийлжээ. Тэрээр түүнчлэн улс орны түүхэн цаг үед тулгарсан аливаа хүнд хэцүү үйл явдлыг сөрөн гарсан, хамтдаа даван туулсан хүн бүхэнд талархал илэрхийлж, цаашид ч мөн хамтын хүчээр цар тахлын ард гарах болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.