Технологи

Пакистаны арми “Шахин-1” баллистик пуужингийн туршилт амжилттай явуулжээ. Агаар-агаар ангиллын пуужин бүх төрлийн цэнэгт хошуу тээвэрлэх хүчин чадалтай гэнэ. 

Пакистаны армийн хошууч-генерал Асиф Гафурын мэдэгдсэнээр “Шахин-1” баллистик пуужин нь 650 км-ийн зай туулах чадалтай юм байна. Пакистан улсын хувьд энэ удаагийн пуужингийн туршилт нь өнгөрсөн 8-р сараас хойш явуулж байгаа хоёр дахь туршилт болжээ. Асиф Гафурын тэмдэглэн хэлснээр улсынх нь цэрэг армийнхан баллистик пуужингийн туршилтыг маш амжилттай явуулж, үүнтэй зэрэгцээд улсынхаа аюулгүй байдлыг сахин хамгаалахад чиглэгдсэн цэргийн сүр хүчээ илтгэн харууллаа гэжээ. Бүс нутгийн Пакистан, Энэтхэг улсууд хоёул цөмийн зэвсэгтэй улс орнууд юм. Газар нутгийн болоод улс төрийн маргаантай хоёр улс цэрэг зэвсгийн хүчээр өрсөлдөн, цэрэг армийн хүчээ зузаатгаж байгаа нь дээрх туршилтаар батлагдаж байна.