Технологи

Японы Toyota Motor компани Yaris загварын өдөр тутмын, хотын хөнгөн тэрэг танилцуулжээ. Их хотын гудамжнаа зорчиход хамгийн амар хялбар машин гэж тооцогдож байгаа Yaris загварын машин нь өмнөх загвараасаа хэмжээний хувьд илүү жижиг болсон ч хүчин чадлын хувьд томорчээ. Үзэгч танд шинэ загварын Yaris машиныг танилцуулж байна.

Toyota Motor компанийн Yaris загварын машин худалдаанд 2020 онд гарах юм.

Тэгвэл энэ машины концепт загвар хэдийнээ танигдаж, Yaris нь анхны автоматаар парклах системтэй машин гэгдэж байна. Машинд байрлуулсан тусгай датчик болоод камерын тусламжтай машиныг зогсоолд тавих үед элдэв саад болоод орон зайг мэдрэх чадвартайгаас гадна хэрвээ дэргэдүүр нь хүн явж өнгөрвөл автоматаар зогсч, саадыг өнгөрөөх системтэй гэнэ. Түүнчлэн зогсоолыг тусгаарласан шугамгүй байсан ч машин автоматаар зогсох газрынхаа зайг төлөвлөн, дэргэдэх машиндаа хэт ойртохгүйгээр зогсох чадвартай юм. Yaris машин нь 3,94 метр урттай, 1,75 метрийн өргөнтэй, өндөр нь метр 47 см юм байна. Ингэснээр шинэ загвар өмнөх адил төрлийн загвараасаа 5 мм-ээр богино, 40 мм-ээр нам болсон ч машины доторх орон зай эсрэгээр илүү зайтай болжээ. Шинэ загварын Yaris машин ирэх 2020 оны 2-р сард Японд худалдаанд гарах юм.