Технологи

Японы эрдэмтэн Акира Ёшино 2019 оны Нобелийн химийн салбарын шагнал хүртжээ. Тэрээр энэхүү нэр хүндтэй шагналыг литий-йоны батарейг хөгжүүлэн боловсруулсныхаа төлөө Америкийн эрдэмтэн Жон Гуденаф болон Стэнли Уиттингеры хамтаар хүртэж байгаа юм. Тэгвэл Акира Ёшино Нобелийн шагналтан болсноо эх орондоо байхдаа мэдэж, ихээхэн баярлан догдолсон тухайгаа NHK телевизэд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. 

Энэ жил 71 настай Акира Ёшино нь литий-йоны батарейг зохион бүтээгчдийн нэг юм. Тэрээр 2019 оны Нобелийн химийн салбарын шагнал хүртсэн тухайгаа мэдсэний дараа Токио хотноо болсон хэвлэлийн бага хуралд оролцож, түүнд шинжлэх ухааны нэр хүндтэй шагнал олгосонд туйлаас баяртай байгаагаа илэрхийлжээ. Хэвлэлийн бага хурлыг түүний эрдэм шинжилгээний хүндэт ажилтнаар нь ажилладаг Токиогийн Asahi Kasei компанийн офист зохион байгуулсан байна. Энэ үеэр Ёшино түүний олон жилийн хөдөлмөр, судалгаа шинжилгээний ажлыг үнэлж нэр хүндтэй шагнал олгосонд Нобелийн салбар зөвлөлд талархал илэрхийлсэн байна. Түүний ярьснаар литий-йоны батарей нь эрчим хүч хэмнэхэд ихээхэн ач тусгай гээд, цаашид эрчим хүч үйлдвэрлэх шинэ систем боловсруулж, сэргээгдэх эрчим хүчний салбарт илүү их зүйл хийхээр ажиллаж байгаагаа хэлжээ.