Энтертэйнмент

Мичиганий их сургуулийн сэтгэл зүйч Роберт Зажонк 1987 онд хийж байсан судлагаагаар хосууд удаан хамт байх тусмаа ижил төстэй болдгийг тайлбарлажээ. Олон жил хамт амьдарсан хосуудын идэх хоол, явах газар, амьсгалах орчин, амьдралын хэвшил ихээхэн төстэй болсон байдаг нь тэдний царай төрх болон биеийн хэлбэрт нөлөөлөн адил төстэй болж эхэлдэг байна.

Энэ судлагаан дээр суурилан Стэнфордын их сургуулийн судлаачид илүү нарийн шинжилгээ явуулах шийдвэр гаргажээ. Тэдний зүгээс энэ сэдэв нь олон жилийн турш хүмүүсийн дунд яригдсан ч батлагдаагүй зүйлсийн нэг учраас нарийн шалтгааныг олж мэдэхээр туршилт явуулсан гэдгээ хэлсэн байна. Стэнфордын судлаач Пин Пин мэргэжил нэгт Михал Косинскитай хамтран 517 хосын гэрэл зургийн мэдээллийн санг нэгтгэн судалжээ. Хосууд хоорондоо хайрын харилцаатай болсноос хойшхи хоёр жилийн хугацаанд авсан анхны зургуудыг 20-69 насных нь зурагтай харьцуулсан байна. Судлагааны үр дүнг товчлон хүргэхэд, нүүр царай таних орчин үеийн програм ашиглах харахад хосуудын нүүрийг нэг хүн гэж таних нь тийм ч их биш байв. Ердөө зарим нь д нэг хосын хоёр өөр царайг нэг хүн гэж таниж байсан байна. Энэ тохиолдолын ихэнхийг удаан хамт байсан хосууд эзэлж байжээ. Тиймээс удаан хамт байсан хосууд үнэхээр царай төрхийн хувьд адилхан болдог гэдэгт итгэж болохоор байгааг судлаачид хэлсэн байна.