Өнөө маргаашдаа төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Цаг агаар

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа төвийн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны 06-р сарын 26-ны 20 цагаас 06-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +12...+17 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +7...+12 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +14...+19 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +25...+30 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +30...+35 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +16...+18 градус дулаан  байна.

2023 оны 06 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

   28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 29-нд Алтайн уулархаг нутгаар, 30-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29, 30-нд ихэнх нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +18...+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +28...+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна. 7-р сарын 1-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.