ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.05.26/ Наран ургах, шингэх 05:00-20:39

Зурхай

2023.05.26, БААСАН ГАРАГ | ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САР | БИЛГИЙН ТООЛЛЫН 7 | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2023.05.26, Баасан гараг

Наран ургах шингэх: 05.00-20.39

Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ

Шинийн долоонд ус хийгээд үхэгсдийн үйлд сайн.

Боол шүтүүлэх, бэрийн үйлийг тэвч.

Одны тохиол

Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.

Шүтээн барилдлага  

Авахуй өдөр - эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Төрсөн хүн баялаг, олон үгт омог ихт, муу санаат болох. Өвдвөл 8 хоногт эс үхвээс 10 хонож эдгэнэ. Замд гарвал олз олох сайн. Хулгайч дорно зүгээс ирсэн 1-2 хүн авч өөр зуураа тэмцэлдэж нэг нь эзэнд нь өгмүй. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох. Зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох. Нохой уливал галзуурах. Хэрээ гуаглавал ураг садан эндэх. Тагнай загатнавал хэн нэгний үхснийг сонсох. Бие татвал гэнэт зочин ирэх. Хөл татвал үхэл болохыг үзэх.