Энтертэйнмент

Дэлхийн хөгжим, кино урлагийн ертөнцөд аль хэдийн өөрийн гэсэн байр сууриа олсон үзэсгэлэнт Селена Гомез найзынхаа усны хувцасны бренд La Marriete-ийн модел болж, сэрүү орсон намрын өдрүүдэд бикини өмсөн үсэндээ цэцэг зүүж цахим дагагчиддаа зуны халуун өдрүүдийг сануулж байна.

Селенагийн найз, туслах асан Тереса Мингус тус усны хувцасны брендийг санаачилсан. Селена найзынхаа бизнесийг ихэд дэмжиж байгаа нь түүний сүүлийн үеийн зураг, постод харагдах болсон юм. Хамгийн сонирхолтой нь тэрбээр саяхан найзынхаа брендийн бикиниг өмсөн гуяны хэсэгтээ байдаг сорвио ил гаргасан байдлаар авхуулсан зургаа инстаграмдаа хуваалцжээ.

 “Анх бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд ороод ийм сорвитой болсондоо их санаа зовдог байсан. Зураг авхуулахдаа нууж, аль болох харагдуулахааргүй хувцас өмсөхийг хичээдэг байсан. Гэхдээ одоо бол би байгаагаараа л байхыг хүсч байна. Хэн гэдээ, юу үзэж туулсан тэр бүхнээ байгаагаар нь байлгаж, өнгөрсөн бүхнээрээ бахархаж байна”

хэмээн зурагныхаа тайлбарт дурджээ.