Энтертэйнмент

Сансарруу нисэх мөрөөдөлтэй олон хүн  байдаг. АНУ-д шинээр гарах гэж байгаа Space Hero телевизийн шоуны ялагч 2023 онд сансар руу ниснэ. АНУ-ын Space Hero компанийн зүгээс энэ шоуг явуулж байгаа юм. Шоу нэвтрүүлэгийн гол зорилго нь “сансар судлалд дуртай энгийн иргэнийг дэлхийн бөмбөрцөгөөс хайж олох” явдал юм.

Шоуны ялагч нь нь хүн төрөлхтний сансрын нислэгийн бүрэн эрхт үйлчилгээ үзүүлэгч, дэлхийн анхны хувийн санхүүжилттэй арилжааны сансрын станц үйлдвэрлэгч Axiom Space-ээс бүрэн сургалтанд хамрагдаж, Өдөрт 16 удаа дэлхийн тойрог замд 17000 милийн хурдтай аялж яваа мэргэжлийн сансрын нисгэгчдийн хамтаар 10 хоногийг сансарт өнгөрөөх юм. Шоуг явуулж байгаа байгууллагын зүгээс сансар руу очих нь зөвхөн тэрбумтануудад боломжтой зүйл биш, энгийн хүмүүс ч явах боломжтой гэдгийг харуулахаар ажиллаж байгаа гэдгээ хэлжээ.