ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.03.21/ Наран ургах, шингэх 06:54-19:05

Зурхай

2022.03.21, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 18. ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САР. ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2022.03.21, Даваа гараг

Наран ургах шингэх: 06.54-19.05

Үс засуулбал: Эд малын гарлагатай

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.