Entertainment

Токиогийн умард хэсэгт орших Саятама мужийн Фукаяа хотод эцэг эхчүүдэд зориулан хямдралтай өдрийн хоол машиндаа авах үйлчилгээ нэвтэрч байгаа гэнэ. Учир нь цар тахлын улмаас сургуульд хөл хорио тогтоож хүүхдүүд голдуу гэртээ байх болсон нь эцэг эхчүүдийн өрхийн төсөвт нь багагүй нөлөөлөх болсон байна.

Тиймээс шаардлагатай иргэд энэ хоолноос машинаасаа буухгүйгээр худалдан авах боломжтой юм. Машинууд хоол авахаар зогсох үед эгдүүтэй хөөрхөн чихмэл тэднийг угтан авч байна. Энэхүү өдрийн хоол нь нэг доллар буюу 100 еэнийн үнэтэй. Мөн эрүүл мэндийн чанарын шаардлага хангасан сертификаттай юм байна. Нэг жолооч хамгийн дээд талдаа хоёр хоол авах боломжтой. Энэхүү үйлчилгээг зохион байгуулж байгаа групп нь өглөө 7:30 цагаас эхлэн хотын дөрвөн том зогсоолын гарцан дээр хуваагдан 250 ширхэг өдрийн хоол борлуулж байна. Ажил хариуцаж буй Ёоцуй Хироаки иргэдэд туслаж байгаадаа маш их баяртай байна хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Ээжтэйгээ хамт хоол авахаар ирсэн охин

"Хайрцаган дахь хоол маш амттай харагдаж байна. Баярлалаа!"

хэмээн талархалаа илэрхийлжээ.