Entertainment

Шинэ төрлийн коронавируст халдварын цар тахлын улмаас дэлхий даяараа хөл хорио тогтоож иргэд гэртээ цагийг өнгөрүүлж байгаа. Энэ үед найман настай буурлаас наян настай хөгшид хүртэл очих дуртай Диснейлэнд паркийн үлгэрийн баатрын дүрд тоглодог байсан тэтгэвэртээ гарсан ахмад ажилчид гэртээ өмсгөлөө өмсөн цахимаар иргэдийг хөгжөөн баярлуулж байна.

Үзүүлбэр үзүүлж байгаа Парисын Диснейлэндийн ажилчид 14 жилийн өмнө сүүлийн тоглолтоо хамтдаа хийж байжээ.  Хөл хорионы уйтгартай өдрүүд тэднийг хуучин хэрэглэлүүдээ нээн бусдад аз жаргал бэлэглэх санаа өгчээ. Гурван долоо хоногийн өмнө ахмад ажилчин Мат Дэйвис гэртээ нэтфликс үзэж хуучны зургуудаа харан уйтгарлаж суухдаа энэ санааг олжээ. Тэрбээр хэлэхдээ

“Гайхалтай хүмүүстэй нэгэн цагт хамтдаа бүжиглэж явснаа харах сайхан байсан. Тэгээд би “1998-2007 оны Диснейн парад хөл хорионы үеэр” хэмээх нэртэй фейсбүүк нээгээд нэгдэх хүмүүсийг уриалж эхэлсэн. 80 гаруй хүнтэй холбогдсоны дараа тэд нар маш их сонирхож байгаагаа илэрхийлж, группын гишүүд илүү өргөжин тэлсэн. Одоо 1200 орчим гишүүдтэй болсон

хэмээжээ. Хуучны найзуудтайгаа эргэн нэгдэж аз жаргалтай мөчүүдээ цахимаар ч болтугай хуваалцаж байгаа нь энэ хүнд цаг үед тэдэнд сайхан мэдрэмж төрүүлж байна. Гишүүдийн зарим нь бараг л 20 жил хэнтэй ч холбоо бариагүй байжээ. Тэд цахимаар ая тавин тухайн үед өмсдөг байсан хувцсаа өмсөж, Мики Маус, Аладдин зэрэг бүх л төрлийн дүрүүдэд хувираад, хамтдаа бүжиглэжээ. Тэр группт олон хүн Диснейн ачаар ямар сайхан амьдарч байгаагаа хуваалцсан байв. Диснейлэндээс хайраа олж, гэр бүлээ бүтээн хоёр хүүгийн зулай үнэрлэн аз жаргалтай амьдарч буйгаа илэрхийлсэн байна.