Entertainment

Америкийн алдарт модел Жижи Хадид өөрийн найз залуу “One Direction” хамтлагийн гишүүн Зейн Маликаас жирэмсэн болсон тухай олон нийтэд мэдэгджээ. 25 настай загвар өмсөгч “Victoira’s Secret", "Calvin Klein”, "Tommy Hilөшауж" гэх мэт олон алдартай брэнийн нүүр царай болж байсан.

Түүний найз залуу Зейн 27 настай. Залуусын анхны хүүхэд 20 долоо хоногтой байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. Тэд 2015 оноос болзож эхэлсэн ч залуусын харилцаа тогтворгүй байдаг нь тэдний сошиал хаягаас мэдэгдэж байжээ. Гэхдээ сүүлийн 1 жилийн турш залуусын харилцаа бат бөх байгаа юм. Жижи-гийн инстаграм дээрх хамгийн сүүлийн буумеранг бичлэг дээр тэрбээр 25 насны төрсөн өдрөө тэмдэглэн төрсөн эгч, загвар өмсөгч Бэлла Хадид, найз залуу Зейнгийн хамтаар зогсож байгаа нь түүний хэвлий аль хэдийн томорч эхэлсэнийг харуулжээ.