https://youtu.be/cmLPTuyCw1U

Entertainment

Америкийн Disney кино компанийн харъяа “20-р зуун Фокс” кино студи одооноос эхлэн өөрийн нэрнээс Fox буюу үнэг гэсэн үгийг авч, 20th Century Fox биш 20th Century Studios гэж нэрлэгдэж байхаар болжээ.

ШИНЭЧЛЭГДСЭН ЛОГО

УРЬДНЫ ЛОГО

Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичиж байгаагаар Холливудын хамгийн эртний кино компаниудын нэг болох “20-р зуун” кино компани Руперт Мердоктэй зүйрлэж, түүний Fox News телевизийн сувагтай кино студийг нэгтгэн үздэг байдлаас салахын тулд ийнхүү нэрээ өөрчлөх болсон байна. Гэхдээ Disney кино компани одоогоор “20-р зуун” кино компанийн нэрэнд өөрчлөлт оруулах болсон шалтгаанаа албан ёсоор тайлбарлаагүй байгаа юм. Түүнчлэн Disney кино компани Fox гэх үгийг мөн арт-хаус кино бүтээдэг Fox Searchlight Pictures гэх салбар кино компанийн нэрнээс ч мөн авч байгаа гэнэ. Disney кино компани “20-р Зуун Фокс” кино компанийг өнгөрсөн оны 5-р сард 71 тэрбум доллараар худалдан авсан юм. “20-р зуун” кино студи нь 1935 онд байгуулагдсан, “Оддын дайн”-аас авхуулаад “Аватар”, “Титаник” гэхчлэн маш олон кино бүтээлүүд туурвисан юм. Энэхүү кино компани 1980-аад оны үед News Corporation –ий тэргүүн Руперт Мердокийн эзэмшилд очиж, 1996 онд тэрээр өөрийн Fox News телевизийн сувгаа нээж байжээ. Сүүлд News Corporation хоёр хэсэг болон хуваагдаж, 2019 онд Disney компани 20th Century Fox кино студийг худалдан авч, Руперт Мердок Fox News сувгаа өөртөө үлдээсэн юм.