С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Улс төр

Өнөөдрөөс яг 23 жилийн өмнө ардчиллын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөжээ.

Түүнийг гэртээ ирэхэд нь олон удаа хутгалж бүрэлгэсэн юм. Захиалагчтай улс төрийн аллага гэдэг нь шалгалтаар тодорхой болсон ч энэ хэргийн учир зангилаа өнөөдрийг хүртэл бүрэн тайлагдаагүй байна. Зориг агсныг хөнөөсний дараа төв талбайд түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30 гаруй мянган хүн цуглаж байсан түүхтэй. Харин түүнээс хойш жил бүрийн 10 сарын 2 нд түүний хөшөөнд цэцэг өргөж, дурсгалыг нь хүндэтгэдэг болсон юм.