Entertainment

Эрх чөлөөний оронд 11-р сарын 4 дэх пүрэв гарагт тэмдэглэдэг Талархлын баяр өчигдөр болсон юм. Тэгвэл эртнээс тогтсон уламжлал ёсоор АНУ-ын тэргүүн энэ өдөр цацагт хяруулд өршөөл үзүүлж, баярын зоогийн ширээний гол хоол болохоос нь авардаг. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ уламжлалын дагуу Bread, Butter буюу талх, масло гэсэн нэртэй хоёр цацагт хяруулд өршөөл үзүүлсэн байна. 

Гэр бүлийн хүрээнд тэмдэглэдэг баярын гол зоог нь шарсан цацагт хяруулын мах байдаг. Америкт тогтсон уламжлалын дагуу  айл өрх бүр энэ өдөр баярын ширээндээ цацагт хяруул тавьдаг ч төрийн тэргүүн Талархлын баярын өдөр зоогийн ширээний гол чимэг болохоос цацагт хяруул шувууг өршөөдөг уламжлал эртнээс тогтжээ.

  • Анх 1947 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Харри Трумэн-д Үндэсний шувуу үржүүлэгчдийн холбоо баярын цацагт хяруул бэлэглэснийг тэрээр өршөөж, баярын зоог болохоос аварснаар энэ уламжлал тогтжээ.

Цагаан ордны гадна болсон ёслолын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гэргий Меланиягийн хамтаар Хойд Каролин мужийн шувууны фермийн хоёр цацагт хяруулд өршөөл үзүүлжээ. Ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн Талархлын баяраа Флорид дахь Мар-а-Лаго хувийн эдлэндээ гэр бүлийн хүрээнд тэмдэглэж байгаа юм.