Entertainment

Зул сар, шинэ жилийн баяр болоход ердөө сар гаруйн хугацаа үлдээд байна. Хүн бүрийн хүсэн хүлээдэг энэ баярын өмнө Эрх чөлөөний оронд уламжлалт зул сарын баярын хямралтай худалдаа буюу BLACK FRIDAY өнөөдөр тохиож байна. Жил бүр талархлын баяртай зэрэгцэн зул сар, шинэ жилийн баярын хямдралтай худалдааг явуулдаг уламжлал тогтжээ.

Black Friday буюу хар баасан гараг гэж нэрлэгддэг уламжлалт хямдралтай худалдаа өнөөдөр зөвхөн Америк төдийгүй мөн дэлхийн бусад улс орнуудад ч болж байна. Хүмүүс дэлгүүрээс хямдралтай үнээр хүссэн бүхнээ худалдан авахаар зул сарын баярын хямдралыг тэсэн ядан хүлээдэг. Чухам энэ үеэр хүмүүс хүсэн хүлээсэн зүйлсээ худалдан авахаас гадна ирэх зул сарын баяраар гэр бүл, найз нөхөд, ойр дотныхондоо бэлэглэх бэлгээ ч давхар бэлддэг юм.

Энэ үеэр дэлгүүрийн лангуун дээрх бараа бүтээгдэхүүн бараг 90% болтлоо үнээ буулгадаг. Хувцас хунар, цахилгаан бараа гээд ер нь хүссэн бүхнээ энэ л үед хямдралтай үнээр авдаг байна. Заримдаа уламжлалт хямдралтай худалдаа хүний сэтгэхүйгээр тоглох нь бий. Хүмүүс хямд үнэд хууртан өөртөө хэрэггүй зүйлсийг ч худалдан авч, хураах нь байдаг юм.