ЮНИСЕФ: Дайн тулааны бүсэд хүүхдүүд хамгийн ихээр өртөж байна

Үйл явдал

НҮБ-ын Хүүхдийн сан тусгай тайлан илтгэл гаргажээ. ЮНИСЕФ-ын тайланд уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, элдэв дайн тулааны улмаас хүүхдүүд хамгийн ихээр өртөж байгааг тусгасан байна.

ЮНИСЕФ-ийн тайланд тусгаснаар дэлхий даяар тэрбум гаруй хүүхэд уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, дайн тулааны золиос болж байна. Өнөөдөр хүүхдийн амь насанд аюул заналхийлэл хамгийн өндөр байгаа 33 улс орныг тайланд дурьджээ.

Эдгээрийн 24 улс нь Африк тивийн орнууд байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Төв Африкийн БНУ, Чад, Нигери, Гвиней, Гвиней-Бисау зэрэг оронд байгаль экологи, эрүүл мэнд боловсролын салбар хөгжөөгүй, мөн дайн тулааны бүс ихтэйгээс хүүхдүүдийн амь нас хамгийн эрсдэлтэй улс оронд багтаж байгаа юм.