Entertainment

Дэлхийн нээлтээ хийж, дэлгэцнээ гараад удаагүй байгаа Frozen-2 бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино эхний долоо хоногтоо ашиг орлогоороо тэргүүлж, зөвхөн Америкийн кино прокатаас 127 сая долларын ашиг орлого олжээ. Энэ нь 2013 онд гарч байсан эхний ангиас олж байсан ашгаас дахин илүү байгаа юм. 

Frozen” бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноны 1-р анги дэлхийн даяар ихээхэн амжилт олж, нийтдээ 1 тэрбум 200 сая долларын ашиг олж байжээ. Тухайн үедээ киноны 1-р анги хамгийн их ашиг орлого олсон бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болж, кино прокатад гарсан даруйдаа Америк, Канадад 3 сарын туршид жагсаалтыг тэргүүлж байжээ. Тэгвэл Frozen-2 кино эхний долоо хоногтоо зөвхөн Америкийн кассар 127 сая долларын ашиг олоод байгаа юм. Харьцуулахад эхний анги нь 2013 онд эхний долоо хоногтоо 93 сая долларын ашиг олж байжээ. Frozen-2 кино түүнчлэн өнгөрсөн  долоо хоногийн хугацаанд Америкаас гадна 223 сая долларын ашиг олж, Америкийнхтай нийлүүлбэл нийтдээ 350 сая долларын ашиг олоод байна. 

Киноны дуу болох Let it go” дуу Youtube дээр 2 тэрбум хандалт авсан байна. Тэгвэл киноны дууг дуулсан Идина Мензел “Frozen-2” дээр ч мөн киноны гол дууг дуулжээ. Эгч дүүсийн үнэн сэтгэл, тэдний үнэнч найзуудын тухай кино 2-р ангидаа илүү сонирхолтой, ээдрээтэй үйл явдлаар үргэлжлэх юм. Эгч дүү Анна, Эльза нар, тэдний найз Кристоф, ямар ч зүйлд шантардаггүй Олаф цасны хүн, найз нөхөддөө үнэнч Свен хандгай нар ээлжит аялалдаа гарна. Хүүхэлдэйн киноны найруулагчаар Крис Бак, Женнифер Ли нар ажиллажээ.