Entertainment

Sotheby's дуудлага худалдааны ордон 17-р зууны үед нэр нь үл мэдэгдэх нэгэн зураачийн хуулбарлан зурсан “Жоконда” зургийг үнэ хаялцуулан дуудлагаах худалдахаар болжээ. Хэдийгээр дуудлага худалдаанд оруулж байгаа зураг нь алдарт да Винчийн бүтээл биш, харин түүний хуулбар хэдий ч энэ зургийг эрт дээр үед хуулбарлан зурсан гэдгээр нь үнэ цэнэд хүргэхийг чармайж байгаа юм. 

Францын нийслэл Парис хотноо энэ сарын 19-нд буюу мягмар гарагт болох дуудлага худалдаагаар “Жоконда” –гийн хуулбар зургийг үнэ хаялцуулан зарах гэнэ. Алдарт Леонардо да Винчийн “Жоконда” буюу “Мона Лиза” зургийн хуулбарыг Бельгийн иргэн Вим Дельвуа нэртэй дуудлага худалдааны ордноор дамжуулан зарж борлуулахыг хүсчээ. Хуулбар зурагны дуудах үнэ 70-90 мянган евро байх гэнэ. Дельвуа энэ зургийг 2010 онд 35 мянган еврогоор худалдан авч байжээ.

“Жоконда”-гийн оригинал эх зургийг улиас модоор хийсэн хавтан дээр зурсан байдал бол хуулбар зургийг энгийн зургийн хавтан дээр зурсан байна. Энэ зураг 16-19-р зуунд “Мона Лиза”-г дууриалган зурсан 150 хуулбар зургийн нэг юм байна. Энэ хуулбар нь Да Винчийн эх зурагнаас хэмжээний хувьд 4 см-ээр өндөр гэнэ. “Жоконда”-гийн эх зураг нь 77х53 см байдаг юм.