ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.09.11/ Наран ургах, шингэх 06:30-19:05

Зурхай

2023.09.11, ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 27 | НАМРЫН ЭХЭН ЦАГААН БИЧ САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2023.09.11, ДАВАА ГАРАГ

Наран ургах шингэх: 06.30-19.05

Шинийн хорин долоонд замд гарах ба үхэгсдийн үйл, хөрөнгө тавих тэргүүтэн дэлгэрүүлэх үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, бэрийн үйлийг тэвч.

Одны тохиол

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтэн барилдлага

Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.