Үйл явдал

Сүүлийн үед Францын ерөнхийлөгч Макроныг Франц дахь муслим иргэд шүүмжлэн, түүний хэлэлцэж байгаа исламын радикал үзэлтэй тэмцэх хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж эхэлсэн.  10 гаруй хоногийн өмнө Франц улсад 18 настай хүү багшийнхаа амь насыг балмад зэрлэгээр хороосон хэрэг гарсан. Энэ хэрэг нь хичээлийн үеэр хүүхдүүддээ Исламын шашны зөнч Мухамедийн зургийг үзүүлснээс үүдэлтэй гарсан юм.

Францад исламын холбогдолтой хэд хэдэн аймшигт хэрэг гарсан учраас ерөнхийлөгч Эммануэль Макрон цаашдаа Исламуудад хориг тавьж, исламын радикал үзэлтэй тэмцэх хуулийн төсөл боловсруулж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор муслим иргэд жагсаал хийж эхэллээ. Жагсаал анх Франц улсад өрнөж байсан ч одоо дэлхийн олон Исламын оронд иргэд тэмцэлээ илэрхийлж эхэлсэн байна. Тухайлбал Иран улсын нэгэн сонины хамгийн эхний нүүрэн дээр “Парисын чөтгөр” гэсэн нийтлэл тавигдсан бол, Дакка хотын гудамжаар “Сатанд мөргөдөг удирдагч” гэсэн самбар барьсан хүмүүс жагсаж байна. Багдад хотын Францын элчин сайдын яамны үүдэнд Францын туг дээр Эммануэль Макроны зургийг хамт байрлуулан шатаасан байна. Үүнээс харахад муслим иргэд Макроны эсрэг олон ч эсэргүү үйлдэл хийхэд бэлэн байгааг ОУ-ын хэвлэлүүд онцолжээ.