ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.07.26/ Наран ургах, шингэх 05:27-20:30

Зурхай

2023.07.26, ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 8 |  ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2023.07.26, Лхагва гараг 

Наран ургах шингэх: 05.27-20.30

Шинийн найманд гурван шүтээнийг босгох, амилуулах хийгээд ихэтгэх, дайсныг номхотгох,  зэтгэрийг дарах зэрэгт сайн.

Замд гарах, тариалан, бэрийн үйл, хувцас эсгэхийг тэвч.

Үс засуулбал: нас уртасна.

Одны тохиол

Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.