Үйл явдал

Умард Солонгосын телевизүүд БНХАУ-аас салхилан ирж байгаа шар шороо коронавирус дагуулсан байх магадлалтай учраас иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ. Лхагва гарагт хийсэн энэхүү мэдэгдлийн дараа нийслэл Пхеньянь хотын гудамжаар бараг л хүнгүй шахуу болсон байна.

Умард Солонгост халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй. Гэхдээ тус улсын удирдагч халдвар дэгдсэн цагаас эхлэн онц байдал зарлаж, бүх хилээ хаасан юм. Улирлын чанартай шороо, салхи нь вирусийг дамжуулах эрсдэлтэй гэх эрдэмтдийн үндэслэлтэй баримт болон таамаг байхгүй. Гэхдээ халдвар бүртгэгдээгүй Туркменистан улсын эрх баригчдаас халдвар салхиар дамжин ирэх аюултай учраас иргэдийг амны хаалтаа тогтмол зүүхийг анхааруулсаар байгаа юм.