Үйл явдал

Польш улсын үр хөндөлтийн хууль нь Европын орнууд дундаа хамгийн хатууд нь тооцогддог. Гэсэн хэдий ч хуулиа илүү чангатган, ямар ч тохиолдол үр хөндөлтийг хориглох тухай хэлэлцэж байна. Хэрвээ энэ шийдвэр баталгаажвал хүчингийн улмаас жирэмсэлсэн тохиолдол, цус ойртсон тохиолдол, эсвэл эхийн эрүүл мэнд эрсдэлтэй тохиолдолд л үр хөндөлт хийхийг зөвшөөрөх юм.

Одоо хэрэгжиж байгаа хуульд зааснаар ургийн гажигтай байвал үр хөндөлт хийхийг зөвшөөдөг, бусад тохиолдолд үр хөндөхийг хориглодог. Гэхдээ ургийн гаж хөгжлөөс үүдэн үр хөндүүлэхийг эрх баригчдын зүгээс хуульд харшилхаар гэж үзсэн байна. Харин хүний эрхийн байгууллагуудаас үр хөндөлтийн тухай хуулийг чангатгахгүй байхыг хүсч байгаагаа илэрхийлжээ. Европын комиссын зүгээс энэ нь эмэгтэйчүүдийн эрхийн тухайд дэндүү гунигтэй шийдвэр байна гэж тодорхойлсон байна.