Үйл явдал

Афганистаны баруун хэсэгт орших Гхор мужид өчигдөр автомашин дотор бөмбөг тавин дэлбэрч 13 хүн амь насаа алдан, 12 иргэн хүнд бэртэл авчээ. Засгийн газраас энэ үйл явдалыг “террорист ажиллагаа” гэж үзсэн байна.  Зарим эх сурвалжид мэдээлж байгаагаар ойролцоох дэлгүүр, барилгууд ч бас хохирол амсчээ.

Харамсалтай нь хэн энэ террорист халдлагыг эхлүүлсэн нь тодорхойгүй байна. Хэдийгээр Талибан болон Афганистан хооронд энхийн гэрээ хийгдсэн ч энэ төрлийн хэрэг гарч байгааг эх сурвалжид дурджээ. Өнгөрсөн долоо хоногт Афганистаны Засгийн газраас сүүлийн 15 хоногт 250 гаруй иргэн Талибаны халдлагын үеэр амь насаа алдсан гэдгийг хэлсэн байна.