Үйл явдал

Өчигдөр шөнө Францын нийслэл Парис хотын орчимд гарсан хэрэг дэлхийг цочроогоод байна. Хэргийн гол шалтгааныг хичээлийн үеэр исламын шашны зөнч Мухаммедын шог зургийг сурагчдад үзүүлсэнтэй холбон таамаглаж байгаа юм. Хамгийн аймшигтай нь хэргийг 18 настай Москвад төрсөн Чечен залуу үйлдсэн гэсэн байна.

Хэрэг болох үед цагдаа нар түүнийг барих үеэр эсэргүүцэл үзүүлсэн шалтгаанаар буудуулж, нас баржээ. Түүхийн багш үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай хичээл орж байхдаа Мухаммедийн зургийг ашигласан байна. Хичээлийн дараа зарим муслим эцэг эхийн зүгээс сургуулийн захиргаанд гомдол мэдүүлжээ. Гэхдэ өчигдөр халдлага хийсэн этгээд нь сурагчидтай хамааралгүй хүн байсан байна. Хэрэг дээр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон биечлэн ирж, хэргийг “террорист халдлага” гэж дүгнэжээ. Ингэхдээ амь насаа алдсан багшийг эрх чөлөөний талаар хичээл заасныхаа төлөө амь насаа алдсан гэсэн байна. Хэргийг 18 настай Чечен иргэн үйлдсэн. Сүүлийн үед Францад Чеченүүдтэй холбоотой олон хэрэг гарч байгаа. Баруун Европт хамгийн их Муслим хүн амтай Франц улсад исламын террорист халдлага ихээр гарсаар байна. Харамсалтайгаар амь насаа алдсан багшид иргэд болон засгийн газрын гишүүд эмгэнэл илэрхийллээ.