Үйл явдал

Тайланд улсын иргэд нийслэл Банкок хотноо ерөнхий сайдаа огцрохыг шаардан жагсаал хийж байгаа. Үүнтэй холбоотойгоор хотод онц байдал зарлаж иргэдийг таваас олуулаа гадуур гарахгүй байх захирамж гарсан.

Харамсалтай нь иргэдийн тэмцэлийн үеэр хатан хааны эсрэг эсэргүүцэл зарласан хоёр иргэн бүх насаараа хоригдох ял сонсож магадгүй болжээ. Өнгөрсөн лхагва гарагт тэмцэгчдийн дундуур хатан Сутидагийн машины цуваа явж өнгөрөх үед Өлсгөлөн тулаан кинон дээр гардаг гурван хуруугаа өргөсөн ёс бус мэндчилгээ хийжээ. Тэр нь бичлэгт үлдсэнээр тухайн хоёр этгээдийг баривчилсан байна. Хуульд зааснаар хатан хааны эсрэг ёс бус үйлдэл гаргасан хүнийг хамгийн дээд талдаа бүх насаар нь хорих ял оноодог. Хэрвээ хатны бие гэмтэл учруулахаар үйлдэл хийсэн бол цаазаар авах хүртэл ял оноодог байна. Тайландын хүний эрхийн газрын өмгөөлөгч Понсук Поунсулчароен хэлэхдээ энэ хоёр хэрэгтнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэхээр байна гэж мэдээлжээ. Онц байдал зарласнаас хойш, өчигдөр шөнө гэхэд олон мянган тэмцэгчид гар утасныхаа гэрлийг асаан тайван байдлаар тэмцлээ үргэлжлүүлжээ.