Үйл явдал

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Вун хөдөлмөрчдийн нам байгуулагдсаны 75 жилийн ойн цэргийн сүрт жагсаалын үеэр иргэддээ хандан үг хэллээ. Ингэхдээ тэрбээр цар тахлын энэ үед эх орныхоо хангалттай сайн удирдагч нь байж чадаагүйдээ уучлал хүсэн, нулимс дуслууллаа.

Бүх ард иргэд болон олон зуун цэргийнхээ өмнө тэрбээр нүдний шилээ тайлан нулимсаа арчсан байна.

“Манай иргэд тэнгэр шиг өндөр, далай шиг гүн гүнзгий итгэлийг надад хүлээлгэсэн боловч би тэднийг сэтгэл хангалуун байлгаж чадаагүй. Үүнд намайг үнэхээр уучлаарай”

хэмээн мэдэгджээ. Энэ өдөр  Умард Солонгосын арми шинээр бүтээсэн тив хоорондын баллистик пуужинг танилцуулсан байна. Мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар тухайн шинэ пуужин нь өмнө нь бүтээгдсэн энэ төрлийн пуужингуудаас хамгийн том нь болсон гэжээ.