Үйл явдал

Макдоналдс түргэн хоолны сүлжээгээр үйлчлүүлж явсан бүсгүй Бриттани Рийд дөрөв болон долоон насны хүүхэдтэйгээ  drive thru үйлчилгээг ашиглан машинаараа хоол захиалсан байна. Захиалга хийсний дараа бүсгүй түрийвчээ мартсанаа мэдэж, кассчин залууд төвөг удсандаа уучлал хүсчээ.

Өсвөр насны кассчин залуу Виатт Жонс баяртайгаар тооцоог нь хийе гэжээ. Тэр өдөр Бриттани хүүхдүүдийнхээ сургууль дээр тэмцээнд оролцоод маш их ядарсан байжээ. Орой нь Бриттани мөнгийг буцааж өгөхөөр очсон ч залуу хүүхдүүдэд өвч өгөхийн хүссэн учраас мөнгийг буцааж авахгүй гэсэн байна.Бриттани өөрийн фейсбүүкээр дамжуулан, түүнийг ямар сайхан сэтгэлтэй өгөөмөр нэгэн гэдгийг магтаж, стресстэй өдрийг нь гэрэлтүүлсэн хэмээн баярласнаа илэрхийлжээ. Тэрбээр Виатт Жонсын аав ээжийг ч бас хүүгээ сайхан хүн болгож хүмүүжүүлсэнд талархал илэрхийлсэн байна. Бүсгүй Виаттын шинэ машин авахаар ажиллаж байгаа тухай сонсон, сэтгэлээсээ баярласнаа илэрхийлэхийг хүсч, “Виатт шиг байгаарай” гэсэн уриатай хандивын аян өрнүүлжээ. Хандивын дансанд 32 мянган доллар цугларч Виаттад өгөхөөр болсон байна.