Үйл явдал

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусний халдвар авчээ. Үүнээс гадна түүний гэргий халдвар авсан нь тогтоогдсон байна. Тэд хамтдаа тусгаарлалтад орохоор болсон боллоо. Доналд Трампаас гадна Цагаан ордны ахлах зөвлөх Ноп Хикс ч мөн халдвар авсан байна.

Трамп болон түүний гэргий Хиксийг халдвар авсан тухай мэдсэнээр шинжилгээ өгөн, тусгаарлалтаа эхлүүлжээ. Амны хаалт зүүхийг эрс эсэргүүцэгч АНУ-ын ерөнхийлөгч Трамп халдвар авсан нь ОУ-ын анхаарлыг татаж байна.