ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.02.26/ Наран ургах, шингэх 07:40-18:31

Зурхай

2023.02.26, НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 7 | ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2023.02.26, Ням гараг

Наран ургах шингэх: 07.40-18.31

Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.