Үйл явдал

Сүүлийн үед Армени улсын хэвлэлүүд Туркийн явуулга, тусламж дэмжлэгтэйгээр Азербайжан Арменийн эсрэг гал нээж байгаа гэж мэдээлсэн байна. Мөргөлдөөн болж байгаа Уулын Карабах мужийн маргааныг хурцатгахаар Туркээс сөнөөх онгоц явуулж байгааг Арменийн хэвлэлүүд мэдээлжээ.

Тодруулбал Арменийн гадаад хэргийн сайд Советийн СЮ-25 онгоцыг нь Туркийн Ф-16 онгоц мөргөж унагасан гэсэн байна. Одоогийн байдлаар бүргэгтдсэн амиа алдсан хүний тоо ердөө гурван хоногийн дотор 100 хол давжээ. Үүнд цэргийн хүчнийхэн болон энгийн иргэд, хүүхэд эмэгтэйчүүд ч багтаж байна. Өчигдөр шөнийн турш маргалдаантай хоёр улс гал нээсэн тухай иргэд цахимаар дамжуулан мэдээллээ. ОУ-ын хүний эрхийн байгууллага болон НҮБ-аас хоёр улсын эрх баригчдыг яаралтай энхийн замаар асуудлаа шийдвэрлэхийг уриалж байна. Өнөөдөр НҮБ хоёр улсын мөргөлдөөний тухай хаалттай хэлэлцэхээр болж, Франц Герман улсаад хурлыг ахлан явуулахаар болжээ.