Үйл явдал

Шри Ланка улсын баруун хэсгийн Ампарда дүүргийн иргэн нэгэн эмэгтэй 2004 оны цунамигийн үеэр алга болсон хүүгээ олсон гэж байна. 2004 оны Азийн их цунамигийн үеэр түүний хүү нь алга болохдоо 5 настай байсан.

Хүү алга болсноос хэдхэн сарын дараа түүнийг нутгийн нэгэн эмнэлэгт хүмүүс харсан гэжээ. Эмнэлэгт очоод хүүг Синализ үндэстэй гэр бүлд өргөгдсөнийг мэдсэн байна. Харамсалтай нь бүсгүйд цагдаагийнхан туслах нь багасаж бараг л итгэл алдраад байв. 2016 онд тэрбээр дахин хүүгийнхээ тухай сургуульд сурч байгаа гэсэн сураг дуулсан байна. Зарим хүний хувьд энэ нь итгэмээргүй боловч, бүсгүй эрлээ дуусгалгүй сургууль дээр нь очсон ч сургуулийн удирдлагууд хүүгийн тухай мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Үүний дараа ч бүсгүй эрлээ үргэлжлүүлэн энэ оны 9-р сарын 26-нд хүүгээ олсон байна. 16 жилийн дараа төрсөн ээжийгээ олсон хүү баяртай байгаагаас гадна ээжийгээ таньж байгаагаа хэлжээ.