Үйл явдал

Беларусийн сөрөн хүчний удирдагч, 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Светлана Циханоускаяа өчигдөр Литван улс руу хийсэн айлчлалынхаа үеэр Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзжээ.

8-р сарын 9-нд болж өнгөрсөн Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулиар Циханоускаяаг улс даяараа дэмжиж, тэрбээр сонгогдох нь бараг тодорхой байсан ч 26 жилийн турш төр барьсан Александр Лукашенко дахин сонгогдсон юм. Иргэд сонгуулийг шудрага бус явагдсан гэж бараг хоёр сарын турш жагсаал цуглаан хийж байна. Өчигдрийн уулзалтын үеэр Циханоускаяа Францын ерөнхийлөгч Макронд хандан, энэ жилдээ багтаан дахин сонгууль явуулахыг хүсч байгаагаа хэлсэн тухай Рётерс сайт мэдээлжээ. Циханоускаяа Европын холбооны хүчээр дахин сонгууль явуулахыг эрмэлзэж байна гэж эх сурвалжид дурдсан байна. Гэхдээ Александр Лукашенко ерөнхийлөгчийн тангарагаа өргөн, дахин сонгуулв явуулахгүй, албан үүргээсээ огцрохгүй гэдэг шийдвэртээ бат зогсож байгаа юм.