Үйл явдал

БНХАУ-ын яслийн цэцэрлэгийн багш 25 хүүхдийг хордуулж нэг нь амь насаараа хохирсон тухай бүс нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Өнгөрсөн жил Жиазуо хотын нэгэн цэцэрлэгийн хүүхэд өглөөний хоолоо идсэний дараа бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэнээр хэрэгтэн Ванг Юнь цагдаад дуудагдсан байна.

Тэрбээр хүүхдүүдийн өглөөний хоолонд натрийн нитрит хийсэн гэж шүүхээс олж тогтоожээ. Ингэхдээ Ванг Юнийг “харгис, жигшүүртэй” гэж онцлон мэдэгдсэн байна. Тухайн үед 23 хүүхэд өглөөний хоолоо идсэний дараа бөөлжиж, ухаан алдсан гэнэ. Ванг Юньд цаазаар авах яд оноосон тухай даваа гарагт БНХАУ-ын  Global Times сайтад мэдээлжээ.