Үйл явдал

БНСУ-д цар тахал, томуугийн дэгдэлтээс сэргийлэхээр бага насны хүүхэдтэй айлуудад тэтгэмж өгөх ажил өнөөдрөөс эхэлж байна. 13-аас доош насны хүүхэдтэй айл тус бүрт 170 ам.доллартай тэнцэх мөнгөн тэтгэмж олгоно.

Үүнд ойролцоогоор 5.3 сая гэр бүл хамаарч байгаа юм. Харин 10-р сарын 3-нд болох ургацын баярын дараагаас дунд ангийн сурагчтай буюу 13-аас дээш насны хүүхэдтэй айлуудад 130 доллартай тэнцэх мөнгөн тэтгэмж өгөх ажил эхлүүлэхээр болжээ.