Үйл явдал

Аргентин улсын Рио Негро мужийн иргэн Вероника алга болсон өвөөгийнхөө толгойг илгээмжээр ирсэн майонезний хайрцагнаас олжээ. Цагдаа нар талийгаачийн толгойг олоод явуулсан нь энэ байсан тухай Вероника хэлсэн байна.

Цагдаа нарын хэлсэнээр хогон дундаас олдсон тэр толгой нь Женерал Рока хотод алга болсон 40 настай бүсгүйн толгой байж магадгүй гэж таамаглаж байсан байна.  Гэхдээ шүүхийн шинжилгээгээр эрэгтэй хүний толгой гэдэг нь батлагджээ. Өнгөрсөн 1-р сарын 10-ны өдөр ор сураггүй алга болсон 70 настай эр Луйс Сосагийн толгой гэдгийг цагдаа нар олж мэджээ. Хатагтай Вероника хэлэхдээ

“зөвхөн толгойг нь олсон нь үнэхээр аймшигтай бас хатуу тоглоом болсоныг харуулж байна. Гэхдээ бид прокуророос мөрдөн байцаалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваагүй”

гэжээ.

“Хамгийн аймшигтай нь зүгээр л илгээмжээр майонезний саванд хийж явуулсан байсан учраас хэн ч ийм зүйл гарч ирнэ гэж төсөөлөөгүй байсан”

хэмээн бүсгүй хэлжээ.