ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.12.31/ Наран ургах, шингэх 08:42:17:08

Зурхай

2022.12.31, БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 9. ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР. ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2022.12.31, Бямба гараг

Наран ургах шингэх: 08.42-17.08

Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.