ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.12.30/ Наран ургах, шингэх 08:42:17:07

Зурхай

2022.12.30, БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 8. ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР. НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2022.12.30, Баасан гараг

Наран ургах шингэх: 08.42-17.07

Үс засуулбал: Нас уртасна

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.