Хятадын сансрын станцаас эх дэлхийн зургийг гайхалтайгаар дуран авайд буулгажээ

Технологи-360

Хятадын нисэгчтэй сансрын агентлаг Баасан гарагт дэлхийн гайхалтай зургууд болон Тяньгон сансрын станцын цогцолборыг панорам камераар авсан видеог нийтэлжээ.

Тяньгун сансрын станц 11-р сарын 3-ны өдөр Т-хэлбэрийн бүтцээ бүтээж дуусгасан, Тяньхэгийн үндсэн модулийн хоёр талд нь тус бүр Вэнтиан, Менгтянг гэсэн лабораторийн модулиуд байрладаг. Хятадын "Шэньжөү-15" хөлгийн багийн гишүүд Фэй Жүнлун, Дэн Чинмин, Жан Лу нар 11-р сарын 30-нд сансар луу хөөрсөн. Одоо тэд Хятадын Тяньгун сансрын станцын шинэ орчинд аль хэдийнэ дасан зохицож, өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэж байгаа юм. Зургаан сарын ажиллах хугацаандаа гурвалсан модулийн тохиргоо бүхий сансрын станцад гурван нисгэгч удаан хугацаагаар байрлахтай холбоотой туршилтуудыг цааш юм байна. Мөн тэд шинжлэх ухааны туршилтын 15 кабинетийн түгжээг нээж, суурилуулан, туршихаас гадна сансрын шинжлэх ухааны судалгаа, хэрэглээ, сансрын анагаах ухаан, сансрын технологийн чиглэлээр 40 гаруй туршилт явуулах юм.